Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” ХХII онол практикийн бага хурал зохион байгууллаа

“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” ХХII онол практикийн бага хурал зохион байгууллаа

Огноо: 2019/04/18

Олон улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг онол практикийн бага хурал “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдвээр ХХII дах удаагаа зохиогдож байна. 

“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт онол практикийн бага хурлын гол зорилго нь ГССҮТ-ийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн болон эмнэлгийг тусламж үйлчилгээ үзүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох юм.

Хуралд 7 аман илтгэл, 9 ханын илтгэл тавигдаж эхний 3 байрыг шалгарууллаа.
Тэргүүн байр: СМТСА-ны бага эмч Х.Лусаамаа /2016-2018 онд бүртгэгдсэн 0-6 насны хүүхдийн тохойн үений мултралд хийсэн судалгаа/
Дэд байр: ЯҮГ 1-р тасгийн сувилагч Б.Бат-Амгалан. /Арьс зөөлөн эдийн дутмагшил бүхий шарханд сөрөг даралтат болон уламжлалт боолт эмчилгээний үр дүнг харьцуулсан судалгаа/
Гутгаар байр: СЗЭТасгийн сувилагч Г.Сайнжаргал. /Сувилагчийн ажлын ачаалал, хандлагад нөлөөлөх нь/

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр