Нүүр хуудас / Тусламж үйлчилгээ / Иргэд, үйлчлүүлэгчтэй уулзах, санал гомдлыг барагдуулах баримтлах зарчим

Иргэд, үйлчлүүлэгчтэй уулзах, санал гомдлыг барагдуулах баримтлах зарчим

Иргэд, үйлчлүүлэгчтэй уулзах, санал гомдлыг барагдуулахад дараах зарчмыг баримтлана. Үүнд:

Баримтлах зарчим:

  • Иргэдтэй уулзах цаг, хуваарийг олон нийтэд ил тод байрлуулж, урьдчилан мэдээллэх.
  • Иргэдтэй уулзаж, санал гомдлыг сонсохын өмнө ямар хүн, ямар асуудлаар уулзах гэж байгаа тухай мэдээллийг бүрэн авч, уулзалтын бэлтгэлийг хангах.
  • Иргэд, үйлчлүүлэгчтэй уулзахдаа өөрийн харьялалд ажиллах аль нэг ажилтнаар тэмдэглэл хөтлүүлэх.
  • Иргэд, үйлчлүүлэгчтэй уулзах, санал гомдлыг барагдуулахдаа эхлээд тэдний үгийг бүрэн гүйцэт, таслахгүйгээр тэвчээртэй сонсох
  • Үйлчлүүлэгчийг ярьж байх үед шаардлагатай гэж үзвэл тодруулах асуулт тавих
  • Үйлчлүүлэгчийг ярьж байх үед нь уурлах, бухимдах, тэднийг зөвтгөх, буруутгах зэрэг аль нэг илрэлийг гаргахгүй байх
  • Иргэдэд чин сэтгэлээсээ хандаж, аль болохоор тухайн үед нь асуудлыг эергээр шийдэхийг зорьж, иргэдийг чирэгдүүлэхгүй байх.
  • Уулзалт, ярилцлагын үеэр маргаантай асуудал гарсан ч хэрүүл шуугианд хүргэхгүйгээр асуудлыг шийдэхийг эрмэлзэх.
  • Уулзалт, ярилцлагын үр дүнд иргэд сэтгэл ханамжтай байж, эрэлт хэрэгцээ нь зохих түвшинд хангагдсан байх зэрэг болно.
Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр