Ил шарханд хийх анхны тусламж
Нүүр хуудас / Зөвлөгөө / Ил шарханд хийх анхны тусламж

Ил шарханд хийх анхны тусламж

Тодорхойлолт: Янз бүрийн шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж бүтэн байдлаа алдахыг шарх гэж хэлдэг.

Шархыг дараах байдлаар ангилан үздэг.

А. Шалтгаанаар нь:                      

  • зүсэгдсэн
  • урагдсан
  • хатгагдсан
  • хазагдсан
  • огтлогдсон
  • буудагдсан гэх мэт

Б. Үүссэн байдлаар нь:

  • өнгөц-зөвхөн арьс, салст бүрхэвчийг хамарсан
  • гүн - булчин, шөрмөс, яс хүртэл гэмтсэн
  • нэвтэрсэн- биеийн аль нэг хөндий рүү нэвтэрч өрсөн

Шархны шинж тэмдэг:

  • арьс салстын бүтэн байдал алдагдсан байна
  • цус шүүрэх буюу цус алдана
  • шархны орчим ямар нэг хэмжээгээр хавдаж, өвдөнө.
 

       АНХНЫ ТУСЛАМЖ

  • Эхлээд гараа заавал угаа.
  • Өөрийгөө цусаар дамжих халдвараас сэргийлж резин бээлий өмс. Хэрэв бээлий байхгүй бол түүнийг орлуулж гялгар уут ч өмсч болно.
  • Шархтай хүнээ тайвшруулж тусалж чадна гэдгээ ойлгуул.
  • Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаа. Халдваргүйжүүлэх уусмал байвал арчиж болно. Шаардлагатай тохиолдолд спирт хэрэглэж болно.
  • Шархан дээрээ ариун бинт эсвэл даавуун жийргэвч тавина.
  • Боолт хийнэ.

                      АНХААР!

1. Том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид ханд.

2. Шархан дээр элдэв тос, антибиотик зэрэг эм түрхэж болохгүй.

3. Шарханд гадны биет зоогдсон бол авах оролдлого бүү хий.

4. Амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор.

 

 

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр