Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “ЗОХИСТОЙ ХООЛ-ЭРҮҮЛ МЭНД” өдөрлөг

“ЗОХИСТОЙ ХООЛ-ЭРҮҮЛ МЭНД” өдөрлөг

Огноо: 2018/10/30

        Манай монголчууд эрт үеэсээ зөв хооллох дүрмийг сайтар мөрдөж ирсэн бөгөөд тэр ч утгаараа эрүүл бие бялдартайгаар 70-80 насыг ануухан зооглож ирсэн баримт бий. Харин өнөө үеийн залуус маань зөв хооллох талаар маш бага ойлголттой байдаг нь нүдэнд өртсөн, сайхан харагдсан бүхнийг хамж шимэн иддэгээс тэр биз ээ.

          Тэгвэл Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Нэгдсэн гал тогооны хамт олон “ЗОХИСТОЙ ХООЛ-ЭРҮҮЛ МЭНД” өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж

-“Эмчилгээний хоол”-ны 7 хоногийн цэс

-“Эмч, ажилчдын хоол”-ны 5 хоногийн цэсний дагуу 100 гаруй нэр төрлийн халуун хоол, жүүс, нарийн боовны амталгааг явууллаа.

Мөн өдөрлөгийн үеэр жилийн үр дүнгийн тайлангаа тавьж Нэгдсэн гал тогооны засвар хийгдсэн байдлын удирдлага хамт олонд танилцууллаа.

 

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр