Нүүр хуудас / Бидний тухай / Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйл хэргийн төлөө мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарынхан, түншлэгчид, ард иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллага төрөөс эрүүл мэндийн талаар баримтлаж буй бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний технологи, үйлчилгээний зохистой хэв маягийг бүрдүүлэхийн төлөө ажилласаар ирсэн.

Бид судалгаанд суурилсан байгууллагын бодлого стратегийг боловсруулах, багийн менежментийн тогтолцоог бий болгох нь хөгжлийн гарц гэж үзэж олон ажлуудын эхлэлийг тавилаа. МУ-ын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд ээлтэй эрсдэлгүй тусламж үйлчилгээ, орчинг бий болгох, хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ үйлчилгээг бий болгох, цахим эмнэлэг болохын төлөө байгууллагын алба нэгжүүдийн үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөө, хэрэгжилтийн уялдаа холбоог хангаж ажиллахыг зорьж байна. Эрүүл мэндийн манаанд чин сэтгэл өвөрлөн зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, ард иргэддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр