Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “ҮЖЛИЙН ҮЕИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

“ҮЖЛИЙН ҮЕИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Огноо: 2018/10/19

     Өндөр хөгжилтэй орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 100 хүн тутмын 17-20 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар авдаг гэсэн статистик мэдээлэл байдаг. Харин манай улсын хувьд нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 3 хувь нь халдвар авдаг гэх судалгааны дүн байгаа хэдий ч энэ бол бодит тоо биш юм. Тиймээс  эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, тандах, мэдээлэх, түүнээс сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор доорх сэдвүүдээр ГССҮТөвийн эмч, эмнэлгийн ажилчдад сургалт явууллаа.

Үүнд:

-АШУҮИС-ийн ЯТМСТэнхимийн багш, АУ-ны доктор М.Наранпүрэв  “ҮЖЛИЙН ҮЕИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА”

-ГССҮТ-ийн ТНСМЗТ-ийн их эмч АУ-ны магистер, тэргүүлэх зэргийн эмч Х.Туяа “ТҮЛЭНХИЙН ҮЕИЙН ҮЖИЛ”

-ГССҮТ-ийн Бактериологич эмч АУ-ны магистр Э.Лундиамаа “ЭРҮҮЛ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ”

-ГССҮТ-ийн Халдвар, сэргийлэлт хяналтын албаны Халдвар судлаач эмч Б.Буяндэлгэр “ЭМНЭЛГЭЭС ШАЛТГААЛАХ ХАЛДВАР” сэдвээр хичээл заалаа.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр