Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД" -ийн өдрийг тохиолдуулан "ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД" 2 өдрийн өглөөний дасгалд идэвхитэй оролцсон хамт олондоо баярлалаа

ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД" -ийн өдрийг тохиолдуулан "ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД" 2 өдрийн өглөөний дасгалд идэвхитэй оролцсон хамт олондоо баярлалаа

Огноо: 2019/08/02

             "ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД" -ийн өдрийг тохиолдуулан "ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД" 2 өдрийн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

             Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 5-р сарын 14-ны 5 дугаар  тогтоолоор  Бүх насны иргэдийн эрүүл мэндийг дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамирыг өдөр дутмын хэрэглээ болгох зорилгоор “Идэвхитэй хөдөлгөөн-эрүүл мэнд”-ийн өдрийг ЭМЯ, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, биеийн тамир спортын газар, аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэнд, спортын байгууллагууд, бүх шатны Засаг дарга  нарт  зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон.

           Хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3,2  сая хүн нас бардаг.

           Манай улсад хүн амын 4 хүн тутмын 1 буюу 22,3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүн тутмын 1 буюу 43,3 хувь нь ажлын байрандаа, эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна.

           Хөдөлгөөний хомсдлоос цусны даралт ихсэх, цусан дахь холестерин, сахарын хэмжээ ихсэх, илүүдэл жинтэй болж  таргалах, зүрх судасны элдэв өвчин тусах, эрсдлийн гол хүчин зүйл болдог.

Өдөрлөгийн Зорилго нь:

          ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг өглөөний идэвхтэй дасгалыг хийж хэвшүүлэх, эрүүл мэндийн зөв зан үйлд сургах,  хөдөлгөөний хомсдолыг бууруулах Зорилгоор өдөрлөгийг зохион байгуулсан.

Энэ хүрээнд:

          Дэлхийн хөдөлгөөн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд “Идэвхтэй хөдөлгөөн  эрүүл мэнд”  2 өдрийн өглөөний  дасгалыг  2019 оны  08-р сарын 1, 2 ны  өдрийн 07 цаг 30 минутаас 08 цаг хүртэл  “Хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх нь" сэдвийн дор  Нийгмийн эрүүл мэндийн алба,  Сэргээн засах эмчилгээний тасагтай  хамтарч зохион байгуулж,  200 –аад эмч,  сувилагч, ажилтнууд 2 өдрийн идэвхитэй хөдөлгөөнд  нэгдэж хамрагдсан.

Өдөрлөгийн үр дүн:

            ГССҮТ-ийн нийт ажилтануудын дундах хөдөлгөөний хомсдолыг бууруулах, эрүүл мэндийг дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг  өдөр тутмын хэрэглээ болгосноор зөв дадлыг бий болгох

ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД" -ийн өдрийг тохиолдуулан "ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД" 2 өдрийн өглөөний  дасгалд идэвхитэй оролцсон хамт олондоо баярлалаа

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр