Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXIII ЭРДМИЙН ЧУУЛГАН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXIII ЭРДМИЙН ЧУУЛГАН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

Огноо: 2021/11/08

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нь Цэргийн төв эмнэлэг, Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоотой хамтран “Цар тахлын үе дэх гэмтэл согогийн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах нь” гэмтэл согог судлалын XXIII эрдмийн чуулган 2021 оны 10-р сарын 26-29-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.


Гэмтэл согогийн шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжиж шинэ техник, технологи хурдацтайгаар нэвтэрч улам нарийсч байгаа орчин үед оношлогооноос эхлүүлээд бүхий л эмчилгээ, сувилгааны туршид чадварлаг, хөнөөл багатай мэс ажилбарыг өртөг бага зардлаар найдвартай төгс үр дүнд хүргэх зорилготойгоор зохион байгуулагдаг энэ удаагийн чуулган Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Цэргийн төв эмнэлэг байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог боллоо.

Чуулганы 2 дахь өдрийн лекцийг
Турк улсын Emsey Эмнэлгийн профессор Mehmet Aydogan
Солонгос улсын Hallym их сургуулийн профессор Sang-Soo Lee
Солонгос улсын SOONCHUNHYANG их сургуулийн эмнэлгийн профессор Cho Sungjin
Тайвань улсын Tri Service эмнэлгийн профессор Yao-Tung Tsai, Tsu-Te Yeh
Буриад улсын Гэмтэл согогийн их эмч Shigaev Evgeniy Stanislavovich
Герман Улсаас Harald Kistmacher нар тус лекц уншлаа.

ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА: Цэргийн төв эмнэлэг
ЭРЭМГИЙ МЭС ЗАСАЛЧ: Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн их эмч Э.МӨНХСҮХ
ШИЛДЭГ ЛЕКЦ: ГССҮТөвийн Дүрс оношлогооны тасгийн их эмч Ц.ОТГОНТӨГС
ШИЛДЭГ СУДЛААЧ ЭМЧ: УНТЭмнэлгийн хэрх-үе судлал, үе сэргээх төвийн их эмч Б.ТҮВШИНЖАРГАЛ
ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ: ГССҮТөвийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Ө.ӨЛЗИЙБААТАР
ШИЛДЭГ ИННОВАЦИЙН БҮТЭЭЛ: ГССҮТөвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.МӨНХБАТ
ШИЛДЭГ ИЛТГЭЛ: ТТАХНЭмнэлгийн гэмтэл согогийн тасгийн их эмч, хошууч А.ПҮРЭВДОРЖ нар тус тус шалгарлаа.

Дараагийн XXIV эрдмийн чуулганыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг зохион байгуулахаар болж шилжин явах цомыг гардууллаа.

Хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУДДАА ажлын амжилт, эрүүл энх сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр