Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Японы AOIKAI медикал корпораци хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Японы AOIKAI медикал корпораци хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Огноо: 2018/10/24

   2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд Японы Aoikai медикал корпорацийн дэд захирал TARO SHINTANI, Iwaki Meaisei их сургуулийн гадаад харилцааны албаны дарга YUUKI TADATOSHI нар айлчлан ирж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Т.МӨНХСАЙХАН, Японы Aoikai медикал корпорацийн дэд захирал TARO SHINTANI нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

       Хамтын ажиллагааны хүрээнд харилцан сургалт зохион байгуулах, үзлэг оношлогоо хийх,  туршлага солилцох зэрэг олон ажил хийхээр төлөвлөв.

       Япон улсын мэс заслын сүүлийн үеийн шинэ технологи, арга барилыг Монгол улсад нэвтрүүлэх, ГССҮТөвд хийгдэх боломжгүй байгаа мэс ажилбар болон бусад тусламж үйлчилгээг Япон улсад очиж хийлгэх боломжтой болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.

      Aoikai медикал корпораци нь 34 эмнэлэг, 76 сувилал, асрах газар, 6 коллеж 1 их сургууль нийт 124 байгууллага, 13000 ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон корпораци юм.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр