Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нь 2020 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
"COVID-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилт зохион байгуулах” Монгол Улсын шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/266, А/269 тоот тушаалын дагуу Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нь 2020 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
✅Эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб нь ГССҮТ-ийн нэг давхарын штабын төв байранд байрлан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр штабын гишүүд хуваарийн дагуу 24 цагаар ажиллаж, Улсын онцгой комиссоос ирсэн
❗️ Цагийн байдал №1
❗️ Цагийн байдал №2
❗️ Цагийн байдал №3
дээр ажиллаж, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулан, ЭМЯ руу эмнэлгийн үйл ажиллагааны талаархи мэдээ, тайланг цаг тутамд хүргүүлэн ажиллалаа.
Штабтай холбогдох утасны дугаар ☎️70180136
✅Мөн ГССҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг хээрийн эмнэлэгт бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
❗️“COVID-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилтын үйл ажиллагаатай холбоотойгоор эмнэлгийн нийт эмч ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна.
ГССҮТ-ийн Гамшгаас хамгаалах штаб