Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ГССҮТ түүхт 60 жилийнхээ ойг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарт #анх_удаагаа "Эмнэлзүйн сургалтын төв"-ийг нээлээ.

ГССҮТ түүхт 60 жилийнхээ ойг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарт #анх_удаагаа "Эмнэлзүйн сургалтын төв"-ийг нээлээ.

Огноо: 2020/06/19

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарт #анх_удаагаа "Эмнэлзүйн сургалтын төв"-ийг нээлээ.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах, холбогдох албадын дарга нар оролцлоо.

Нээлтийн үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төв санаачлан олон улсын жишгийн дагуу мэс засал, сувилахуйн эмнэлзүйн сургалтын орчинг санаачлан байгуулсан нь цаашдын эмнэлзүйн сургалын төвүүд байгуулагдах эхлэл суурь тавигдсаныг онцоллоо.

Тус эмнэлзүйн сургалтын төв нь гэмтэл согог, анагаах ухааны чиглэлийн 2000 гаруй цахим номын сан, мэс заслын эмчилгээний багаж, тоног төхөөрөмж, бодит муляжны тусламжтай эмчилгээний оношлогооны гардан дадлага хийх боломжоор бүрэн хангагдсанаараа давуу талтай юм.

Мөн эрүүл мэндийн сайдын багцаас хийгдэж буй цахилгаан шат, Нэгдсэн ариутгал халдваргүйтгэлийн тасгийн их засварын ажлын явцтай танилцаж эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж буй гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

 

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр