Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ГССҮТ-ийн эмч, ажилчид “Хандлагын 10 хувь” урамшууллаа бүтнээр нь авна.

ГССҮТ-ийн эмч, ажилчид “Хандлагын 10 хувь” урамшууллаа бүтнээр нь авна.

Огноо: 2020/12/23

Arslan.mn

 

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс шат дараатай ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь “Хандлагын 10 хувь” урамшууллын систем бөгөөд үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авах, эсрэгээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй болох аж.

Эмнэлгийн хувьд 11 сараас эхлүүлсэн тус аянд иргэдийн зүгээс ямар нэгэн гомдол санал ирээгүй тул эмч, ажилчид “Хандлагын 10 хувь” урамшууллаа бүгд авахаар болжээ. 

Манай эмнэлэг нь улсдаа ганц төвлөрсөн гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байгууллага учраас 24 цагийн өндөр ачаалалтай ажилладаг. Эмнэлгийн хувьд өдөрт 91 эмч, ажилтнууд байнгын жижүүртэй хонож ажилладаг. Өдөртөө 350-450 иргэнд осол, гэмтлийн яаралтай үйлчилгээг үзүүлж байна. Манай улсын хүн амын өсөлт,  хотжилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжихийн хирээр осол гэмтлийн тоо ч маш ихээр нэмэгдэж байна.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр