ГССҮТ-ийн, Сэргээн засах эмчилгээний тасгаас зөвлөж байна.#2
Сайн байцгаана уу?
Бид та бүхэндээ "Багана нурууны муруйлтын" талаар өмнө нь хүргэж байсан. Энэ удаад хялбархан ажиглаж болох арга болон сорилын тухай мэдээллэж байна. Багана нуруу эрүүл байх нь маш чухал учираас та бүхэн шалгаад үзээрэй.
Маргаашийн төлөө өнөөдөр боломжтой бүхнийг хийцгээе!
Нурууны муруйлтын талаар товчхон мэдээллийг хүргэж байна.
Нурууны муруйлт нь ясны хөгжил хурдацтай явагдаж байдаг 9-14 насны хүүхдэд үүсдэг. Ихэвчлэн 11 насанд илрэх нь элбэг. АНУ-д 1000 хүүхэд тутмын 3-5д нь илэрдэг бөгөөд 80-аас дээш хувьд нь шалтгаан тодорхойгүй байдаг.
Дээрх насанд хүүхдийн нурууны төрх байдлыг 6 сар тутамд ажиглаж байх нь чухал.
Бид та бүхэндээ дараагийн удаа НУРУУНЫ МУРУЙЛТЫГ ИЛРҮҮЛЭХ ХЯЛБАР СОРИЛЫГ танилцуулах болно.