Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ГССҮТӨВ, ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ГССҮТӨВ, ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Огноо: 2019/07/08

ГССҮТөвийн яаралтай тусламжаар сүүлийн 3 жилийн дунджаар жилд 91600 иргэн үйлчлүүлснээс 12 324 буюу 13,5% нь хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд ЭМЯ, ГССҮТөвөөс санаачлан 2019 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ, СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний хүртэл Өвөрхангай аймгийн БОЭТ-д төсөл хэрэгжсэн. Төслийн хугацаанд 2567 үйлчлүүлэгчдэд үзлэг оношлогоо хийснээс 135 үйлчлүүлэгчид мэс засал эмчилгээ хийсэн байна. Хэрэв 2567 үйлчлүүлэгч ГССҮТөвд ирж гэмтэл согогийн тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах байсан. Мөн байр, хоол болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн байгаа нь төсөл амжилттай хэрэгжиж өндөр үр дүн үзүүлснийг илтгэж байна.

Энэхүү төслийг үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд Эрүүл мэндийн сайд, ГССҮТөвийн ерөнхий захирал, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын удирдлагууд мөн нэгдсэн эмнэлгийн удирдлага, хамт олон оролцлоо.
Тус төсөл Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж өндөр үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр