Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ГССҮТӨВ ОЛОН УЛСЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ДЭЭД ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

ГССҮТӨВ ОЛОН УЛСЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ДЭЭД ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

Огноо: 2019/01/30

2018 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Тусгай Олимпийн Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулан олон ажлуудыг хийлээ. 2018.04.24-ны өдөр “ТАВХАЙН ЭМГЭГ, СОГОГИЙН ҮЗЛЭГИЙГ ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ХИЙХ НЬ" сэдэвт сургалтыг 120 гаруй эмч нарт онол, дадлагатай хослуулан явуулж, 2018.04.27-ны өдөр эмч нарыг дадлагажуулах практик үзлэгийг нийслэлийн 70-р тусгай сургуулийн 100 гаруй хүүхдэд хийсэн.

Олон улсын Тусгай олимпийн хорооны Том Голизано сангийн нэрэмжит "2018 ОНЫ ГОЛИЗАНО ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА" өргөмжлөлд МТОХ-ноос ГССҮТ-ийг нэр дэвшүүлсэн байна. Оны өмнөхөн шалгаруулалт явагдаж, Монгол Улсын ГССҮТ-д АНУ дахь Олон улсын тусгай олимпийн хорооноос шагналыг хүргүүлж, 2019.01.30-ны өдөр ГССҮТөвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон хамт олонд МТОХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг гардуулж өглөө. АНУ-ын Вашингтон хотод төвтэй Олон улсын Тусгай Олимпийн хороо нь нийт 170 гаруй улсад төлөөлөлтэй ба дэлхийн дахинд 5 сая гаруй оюуны бэрхшээлтэй тамирчинтай. Тухайн орондоо оюуны бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээнд хамруулах, тэднийг эмчлэх, шаардлагатай хяналтанд оруулахад манлайлан ажилласан байгууллагыг сонгон шагнадаг ОУТОХ-ны дээд шагнал юм.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр