Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ГССҮТөвийн эмч нар сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртлээ.

ГССҮТөвийн эмч нар сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртлээ.

Огноо: 2021/02/08

ГССҮТ-ийн баг хамт олон “Өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээний аргыг Монгол Улсад нэвтрүүлж нутагшуулсан нь” сэдэвт хамтын бүтээл туурвиж Төрийн Соёрхол хүртсэн бол ахмад эмч С.Татар Гавьяат эмч цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

1999 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл үе суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 3000 хүнд өвдөг, түнхний хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай хийсэн.
Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан:

Багийн ахлагч:
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Зөвлөх эмч, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согогийн ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Клиникийн профессор Самдангийн Отгонгэрэл:

Багийн гишүүд:
УХТЭмнэлгийн Гэмтэл согог, ортопедийн тасгийн эмч Базарын Батзориг;
ГССҮТөвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн эрхлэгч, 

Клиникийн профессор Сандуйжавын Сүхбат;
ГССҮТөвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн Клиникийн профессор 

Рэгзэнгийн Баяртулга;
ГССҮТөвийн Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, Клиникийн профессор Жуунайн Түмэн-Өлзий, нартаа ГССҮТөвийн нийт эмч ажилчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Мөн ахмад эмч С.Татар тандаа “Гавьяат эмч” цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр