Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ГССҮТөвд Бельги улсаас буцалтгүй тусламжаар ирлээ

ГССҮТөвд Бельги улсаас буцалтгүй тусламжаар ирлээ

Огноо: 2019/05/29

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд Бельги улсын Dendermonde хотын az Sint-Blasius (Синт-Бласиус) эмнэлгээс буцалтгүй тусламжаар 13 эмнэлгийн ор хандивлалаа.

Тус эмнэлэгт нягтлан бодогчоор ажилладаг Монгол улсын иргэн Дашцэрэнгийн Ундрал түүний нөхөр Лхамсүрэнгийн Сансар нар энэхүү хандивын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн юм. Иймд Бельги улсын az Sint-Blasius  эмнэлэг болон Л.Сансар, Д.Ундрал, тээвэрлэлтийг хийж ирсэн “Алтай трейд” ХХК-ийн захирал Ц.Адьяа, хүлээн авч хүргэлт хийсэн н.Баяраа, н.Бадрал нарт ГССҮТөвийн хамт олон гүнээ талархал илэрхийлж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Хэвтэн эмчлүүлдэг үйлчлүүлэгчдийн зарим нь өвчний онцлогоос шалтгаалж удаан хугацаагаар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байдаг. Уг ор нь  хэвтрийн дэглэм сахих шаардлагатай үйлчлүүлэгчид зориулсан асаргааны ор юм. Тусгай удирдлагын тусламжтайгаар ороо дээш доош өндийлгөх, хөдөлгөх боломжтой, орны матраас нь 100 хувь агаар нэвтрүүлдэг. Ингэснээр хэвтрийн өвчтөний арьс амьсгалах нөхцөл бүрдэнэ. Хэвтрийн өвчтэй хүмүүс дунд түгээмэл тохиолддог өвчлөл болох арьсны нуралт, цооролт үүсэхээс сэргийлдэг, тав тухтай, асаргаа сувилгаа хийхэд хялбар, олон үйлдэлтэй гэдгээрээ давуу юм.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр