Gemtel
Нүүр хуудас / Зөвлөгөө / Гавал тархины гэмтэл

Гавал тархины гэмтэл

Гавал тархины гэмтэл гэдэг нь гадны шууд болон шууд бус хүчин зүйлийн нөлөөгөөр гавал тархинд үүсч буй эмгэг өөрчлөлт бөгөөд өвчтөний эрүүл мэнд хийгээд амь насанд заналхийлэл бүхий нөхцөлд хүргэж цаашид хөдөлмөрийн чадвар түр ба удаан хугацаагаар алдаж тахир дутуу болох эрсдэлийг бий болгогч гэмтэл юм. Гавал тархины гэмтлийг хүнд, хөнгөн, дунд гэж 3 хуваана.

Тархины гэмтэлтэй өвчтөнд илрэх шинж тэмдэг:

  • Дотор муухайрах, ориулж бөөлжих
  • Толгой өвдөх, биө сулрах, толгой эргэх
  • Хурц гэрлээс эмээх
  • Таталт өгөх
  • Дэмийрэх, ухаан санаа өөрчлөгдөх
  • Хоёр нүдний хүүхэн хараа ялгаатай болох
  • Хэлээ гаргахад нь хэл аль нэг тийшээ далийх
  • Нүүрний нэг тал саажих
  • Тэнцвэрээ алдах гуйвж дайвах
  • Гар хөл сулрах
  • Гэмтэл авахаас өмнөх ба дараах зүйлийг танихгүй байх

Тархины гэмтэлтэй өвчтөнд баримтлах дэглэм

  • Хэвтрийн дэглэм сахина
  • Тайван чимээгүй өрөөнд хэвтүүлнэ
  • Толгойг бага зэрэг өндөрлөнө. /30 хэм орчим /
  • Хэтэрхий их шингэн юм өгөх хэрэггүй.
  • Өвчтөний амьсгал, судасны цохилт, даралтыг нь хянах.

Тархины гэмтэлтэй өвчтөнд асаргаа сувилгааг явуулахдаа

  1. Агааржуулалт сайтай.
  2. Тохиромжтой гэрэлтүүлэг бүхий дулаан, цэвэр тохилог тайван орчино, өвчтнийг асаоч сувилах
  3. хэвтрийн өвчтөнд хөвөн даавуун материалаар хийсэн сул чөлөөтэй хувцас өмсүүлэх.

Шингэц сайтай витаминлаг, жимс 

  1. Ногоогоор баялаг хоолыг бага багаар ойр ойрхон өгөх ба тохирох хэмжээгээр ус, цай зэрэг шингэнийг уулгах.
  2. Гэр бүлийхэн болон ойр дотныхон нь сэтгэл санааны дэмжлэг өгч ярилцах санал бодлоо хуваалцах, зэргээр дэмжлэг үзүүлэх.
  3. Амны хөндий угааж цэвэрлэх.
  4. Хэвтрийн өвчтөний үс угаах.
  5. Бүх биеийн болон хэсэгчилсэн угаалга хийх.
  6. Нүд, чих, нүүр, хүзүүг бүлээн усаар норгосон алчуураар иллэг хийх маягаар арчиж угаасны дараа нүүрийг зөөлөн арчина.

Гавал тархины гэмтлийн үед гардаг гол зовиуруудын нэг нь өвдөлт юм. Иймээс өвчтөнд үүсч байгаа зовиур шаналгааг байнга асууж ярилцаж, ажиглаж байх нь зүйтэй. Хэр зэрэг өвдөж байгааг нь сувилж буй хүнийхээ нүүрний өөрчлөлтөөс ажиглан харж оолно.

Өвдөлтийг хүн өөр өөрөөр мэдэрч, янз бүрээр илэрхийлдэг. Өвдөлтийг намдаах, зовиурыг даамжруулахгүй байхын тулд эмч, сувилагчаас зөвлөгөө авах нь зүйтэй.

ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

ГССҮТөвийн мэдрэлийн мэс заслын эмч нар 2017 оны 1 сараас эхлэн тархины мэс засалдаа автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, хөрөөг ашиглаж эхэллээ. Уг багажийг ашиглахаас өмнө гавлын ясыг хэсэгчлэн авч буцаан тавих боломжгүй байсан бөгөөд ясны дутмагшлыг өндөр өртөг бүхий титан тороор нөхөх мэс засал хийдэг байсан.

Тус краннотомийн багажийн тусламжтайгаар гавал ясны бүрэн бүтэн байдлыг хадгалан буцаан тавьж өгсөнөөр эмчлүүлэгчдэд үүсэх пост трөпнационный синдром /мэс заслын дараах гавал яс байхгүй үөийн хам шинж/ үүсэхээс бүрэн урьдчилан сэргийлнэ.

Мөн 0 - 16 насны хүртпэх хүүхдийн мэс заслын дараа 16 нас хүртэл ясны дутмагшлыг нөхдөггүй байсан йг дээрхи эрсдэлээс урьдчилан чадсан ач холбогдолтой.

Өөрийн ясыг эргүүлж нөхсөнөөр яс бороолж гавлын ясны бүтэц сэргэж, эрүүл мэнд гоо сайхны болоод эмчлүүлэгчийн орны эргэлт, дахин хийх мэс заслын тоог цөөрүүлсэн эдийн засгийн хэмнэлт гарч байна.

Гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс заслын дараа /үөд/ краннотомийн багжаар авсан ясыг нөхөх боломжгүй нөхцөлд хэвлийн хөндийн гадна хананд хадгаладаг. Биөийн байдал тогтворжин сайжирсаны дараа / 6 сарын дараа / ясыг авч буцаан нөхөх боломжтой аргыг бий болгож байгаа нь мэс засал эмчилгээний /томоохон/ дэвшилтийг гаргаж үйл ажиллагаандаа нутагшууллаа.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр