Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “АХМАД НАСТНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн ахмадуудад асаргаа сувилгаа үзүүллээ

“АХМАД НАСТНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн ахмадуудад асаргаа сувилгаа үзүүллээ

Огноо: 2019/04/23

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Мэдээгүйжүүлгийн тасгийн хамт олон Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран Төв аймаг дахь “АХМАД НАСТНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн ахмадуудад асаргаа сувилгаа хийж гарын бэлэг гардуулан өглөө. Тус төвд 160 гаруй ахмад байсны 28 нь хэвтэрт байнгын асаргаа шаардлагатай үйлчлүүлэгчид байв.

Ахмад настны үндэсний төв нь анх 1925 онд “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр байгуулагдаж байсан улсын анхны асрамжийн төв юм. Ахмад настны үндэсний төв нь “Нийгмийн халамжийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан тэжээн тэтгэх үр хүүхэдгүй эсвэл тэжээн тэтгэх үр хүүхэд нь тэжээн тэтгэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зориулалтын байранд байрлуулан хоол хүнс, хувцас, эмнэлэг, соёл ахуй, сэтгэл зүй, асаргаа, сувилахуйн үйлчилгээ үзүүлэх тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр