Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

Огноо: 2021/10/07

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв нь Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аяны хүрээнд олон ажлуудыг шат дараалалтайгаар санаачилж хэрэгжүүлсээр байгаа билээ.
Тус ажлын хүрээнд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа НХГСТасгийн асрагч Г.Болортуяа, ААХҮАлбаны мужаан М.Дэнзэн, ЭЭТасгийн асрагч Б.Дугармаа, ТНСМЗТасгийн сувилагч Н.Туяа нарын 4 ажилтанд 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Өнөр өтгөн гэр бүлээрээ энх тунх, аз жаргалаар дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, Анагаахын ухааны их дээд сургуульд элсэн орсон тус төвийн ЭТҮХДэд захирал Р.Гантуяагийн охин Г.Номундарь, Нэгдсэн лабораторийн тасгийн Лаборант Д.Түмэнхүүгийн охин Х.Солонго, ТНСМЗТасгийн туслах сувилагч Ш.Аззаяагийн охин Г.Жаргал нарт оюутны сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлэн тус бүр 1 сая төгрөгийн батламжийг гардуулж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн баяр хүргэлээ.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр