Gemtel
Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АЯНД ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ НЭГДЛЭЭ.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АЯНД ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ НЭГДЛЭЭ.

Огноо: 2022/06/20

Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаас зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүлж байна. Энэхүү аяны арга хэмжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон бид дэмжин хамтран ажиллаа.

Дээрх арга хэмжээ нь орон нутгийн замд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ослоос үүдэлтэй нийгмийн хор уршгийг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Сүүлийн 3 жилийн байдлаар ГССҮТөвийн ХАЯТТасгаар 35630 хүн зам тээврийн ослын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 26% хувийг /3 хүн тутмын 1 нь хүүхэд/ 0-17 насны хүүхэд эзэлж байна.‼️

Иймд ард иргэд та бүхэн амралт аялал, зугаалгаар явахдаа үр хүүхдээ машиндаа хамгаалах бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэн, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аянд нэгдэж, хайртай хүмүүсээ зам тээврийн ослоос сэргийлэхийг ГССҮТөвөөс уриалж байна.

Үзлэгийн цаг авах
Эмч хайх
Түгээмэл асуулт хариулт
Статистик мэдээ
Нээлттэй ажлын байр
Өмнөх сарын тоон үзүүлэлт
АМБУЛАТОРИ
ҮЗЛЭГ
5394
ЯАРАЛТАЙ
ТУСЛАМЖ
10598
МЭС
ЗАСАЛ
942
ХЭВТЭН
ЭМЧЛҮҮЛСЭН
1398

7018-0136

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, ГССҮТ-ийн өөрийн байр