"Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь" төсөл

"ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" төслийг хэрэгжүүлэхээр ГССҮТөвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус төслийн хүрээнд "ОСОЛ ГЭМТЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ НЬ"  сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж,  урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хооронд хамтран ажиллах дэд зөвлөл байгуулагдав.

            Зөвлөгөөнд ГССҮТөвийг төлөөлж Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл, СМТСА-ны Эпидемиологич эмч Б. Буян-Арвижих нар илтгэл хэлэлцүүллээ.