ГССҮТ-ИЙН ХННГСТ-ийн ХАМТ ОЛОН МЭС ЗАСЛЫН ШИНЭ АРГА НЭВТРҮҮЛЛЭЭ.

ГССҮТ-ийн ХННГСТасгийн хамт олон Сээр-Бүсэлхийн түвшингийн хугарлуудад хагас далд аргаар хөнөөл багатай хугарлыг хадаж бэхлэх мэс заслын арга шинээр нэвтрүүллээ.  Хөнөөл багатай мэс заслыг гадаадад өндөр үнэтэй имплантаар хийдэг бол бидний боловсруулсан энэхүү арга хямд өртөг бүхий мэс заслын арга юм.

Тухайн мэс залын хувьд:

- Шарх бага үүснэ

- Мэс заслын хугацаа богино

- Мэс залын үеийн цус алдалт бага

- Ор хоног бага

- Мэс заслын дараах өвдөлт зовиур бага

- Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан

- Өдөр тутмын  хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө

Багийн гишүүд:

ХННГСТ-ийн эрхлэгч, ахлах зэргийн эмч Т.Дэлгэрхүү

ХННГСТ-ийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Оюунтөгс

ХННГСТ-ийн тэргүүлэх зэргийн эмч Б.Баттөгс

ХННГСТ-ийн ахлах зэргийн эмч Д.Баярсайхан

ХННГСТ-ийн  зэргийн эмч Э.Ариунхүү

ХННГСТ-ийн их эмч Л.Бат-Эрдэнэ

ХННГСТ-ийн их эмч Б.Нарангэрэл

Posted in Мэдээлэл