ГССҮТӨВ-ийн эмч, сувилагч нар олон улсын томоохон эмнэлгүүдэд тасралтгүй суралцаж мэргэжлээ дээшлүүлсээр байна.

ГССҮТөв олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, оношлогоо эмчилгээний шинэ технологи, шилдэг инновацийг нэвтрүүлэн нутагшуулах чиглэлээр 2018 онд

-Япон улсын Aoikai Medical Corporation

-Япон улсын Токушукай Medical Group

-Тайвань улсын Tri-Service General Hospital

-Тайвань улсын Cathay General Hospital

-Тайвань улсын Chang Gung сангийн, Chang Gung Memorial Hospital, Linkou гэсэн 5 эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ хийлээ. Хамтын ажиллагааны хүрээнд харилцан сургалт зохион байгуулах, үзлэг оношлогоо хийх, туршлага солилцох зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн. 

Манай эмнэлэг ОХУ, АВСТРАЛИ, СИНГАПУР ЯПОН, ТАЙВАНЬ, СОЛОНГОС, АНУ, ФРАНЦ, ШВЕЙЦАРИ, БНСУ, ВЬЕТНАМ, ТУРК, БНХАУ болон ДЭМБ-ын мэргэжилтэнгүүдтэй байнгын  хамтын ажиллагаатай байдаг.

2018 онд манай эмнэлгээс доорхи 8 улсад 66 эмч, сувилагч суралцаж мэргэжил дээшлүүлсэн нь нийт эмч, сувилагчийн 22,8% байна.

БНСУ 11 эмч, 7 сувилагч, 1 сэтгэл зүйч

БНХАУ-д  16 эмч 2 сувилагч, 1 хөдөлгөөн засалч

ЯПОН улсад 3 эмч

СИНГАПУР улсад  2 эмч, 1 сувилагч, 1 сэтгэл зүйч

ТАЙВАНЬ улсад 12 их эмч, 1 эм зүйч

ВЬЕТНАМ 3 эмч

ОХУ 3 эмч

ТУРК 2 эмч

Ирэх 2019 онд 84 эмч, сувилагч сургахаар төлөвлөж байна. 2022 он гэхэд нийт эмч, сувилагчаа олон улсын томоохон эмнэлгүүдэд сургаж мэргэжил дээшлүүлэхээр ажиллаж байна.

Posted in Мэдээлэл