ГССҮТӨВ ГУРВАН ХЭМЖЭЭСТ ХЭВЛЭГЧИЙГ ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

1980 онд 3D принтер хийх санаа гаран 1984 онд Чак Халл гэдэг зохион бүтээгч анхны загварыг гаргаж 2000 оны үед борлуулалтад гарсан юм.

Сүүлийн жилүүдэд энэхүү төхөөрөмжийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт ч хэрэглэгдэж байна. Дэлхийн маш олон мэс засалчид 3D технологиор MRI эсвэл CT-ийн зураг ашиглан эрхтнүүдийн яг адилхан хуулбарыг бүтээж, мэс заслын үйл явцыг илүү оновчтой болгох, мөн хийх боломжгүй мэс заслуудыг ч амжилттай хийж байна.

ГССҮТөвийн Яс Үений Гэмтлийн 3-р тасгийн их эмч Д. Энхтүвшин Тайвань улсад 3D принтерийг ашиглаж мэс засал хийх аргад суралцаж ирээд тасгийн эрхлэгч С.Сүхбат, резидент эмч Б.Ёндонжунай, Б.Мандухай нартай баг болж мэс заслыг нэвтрүүллээ.

Энэхүү 3D хэвлэгчийг танилцуулах арга хэмжээний үеэр эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл хүрэлцэн ирлээ.

Posted in Мэдээлэл