Чанар, дотоод хяналтын алба

АЛБАНЫ ТОВЧ ТҮҮХ:

Монгол улсын Эрүүл мэндийн салбарт 1998 оноос эхлэн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын А/155 тоот тушаалаар томоохон эмнэлгүүдэд Чанарын менежер орон тоогоор ажиллаж эхэлсэн билээ. 2000 онд ЭМС-ын 167 тоот тушаалаар томоохон эмнэлгүүд “Чанарын алба”-тай болсоноор багаар ажиллах суурь тавигдсан.

ГССҮТӨВД:

  • 1998 онд анхны чанарын менежерээр их эмч Ж.Оюунтөгсийг ерөнхий захирлын тушаалаар томилон ажиллуулсан .
  • 1999 онд их эмч Хайдав
  • 1999 оны 12 сараас 2005 оны  4 сар хүртэл их эмч Ч.Нямхүү
  • 2005 оны 4 сараас 2007 оны 1 сар хүртэл  Наранцэцэг
  • 2007оны 1 сараас 2007оны 6 сар хүртэл Д.Оюунцэцэг
  • 2008 оны 9 сарын 15 наас  Ч.Нямхүү Эмчилгээ чанарын албаны дарга ажиллаж байсан.
  • 2017-02-06 наас  эхлэн Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын 2012 оны 06/25 тушаалын дагуу 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн.

ЧАНАР, ДОТООД ХЯНАЛТЫН АЛБАНЫ БҮТЭЦ, БҮРЭЛДХҮҮН:

  1. ЧДХАлбаны дарга Р.Гантуяа
  2. Чанарын менежер Ч.Нямхүү
  3. Мэдээлэл лавлагааны ажилтан Э.Энхжин

АЛБАНЫ ЗОРИЛГО:

Чанар, дотоод хяналтын алба нь эмчилгээ, оношлогоо, тусламж үйлчилгээний чанарыг стандартын түвшинд хүргэж, иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангахад оршино.

ЭМЧИЛГЭЭ ЧАНАРЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Эмчилгээ үйлчилгээ стандарт , удирдамжийн хэмжээнд явагдаж байгаа эсэх
  • Мэс заслын болон эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлэх, холбогдон гарсан хууль , тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавих
  • Эмнэлгийн ажилчдын ёс зүйн хэв хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих
  • Гарсан зөрчлийг мэдээлж, дахин гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар явуулах зорилготой ажиллаж байна.