Мэдээлэл

ОСОЛ, ГЭМТЛИЙН ШАЛТГААНААР НИЙСЛЭЛИЙГ ЗОРИХ ИРГЭДИЙН ТОО ЦӨӨРЛӨӨ

      ГССҮТөв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 6 сарын 1-ний өдрийг хүртэл “ОРОН НУТАГТ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийг хэрэгжүүлж дууслаа. Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байсанчлан орон нутгаас нийслэлд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо буураад зогсохгүй цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн үр дүнтэй төсөл боллоо.

Төслийн үр дүнгээс дурдахад: Дутагдалтай байсан мэс заслын тоног төхөөрөмжүүдийг аймгийн удирдлагууд шийдвэрлэж өгсөн бөгөөд БОЭТ-ийн эмч нар, ГССҮТ-ийн эмч нартай хамтран дараах олон төрлийн мэс заслыг хийлээ. .

  • Тархины хурц болон архаг хэлбэрийн цусан хурааг авах мэс засал
  • Хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс засал
  • Хатуу хальсны дээрх цусан хурааг авах мэс засал
  • Тархины эдийн доторх цусан хурааг авах мэс засал
  • Гавлын ясны цөмөрсөн хугарлыг  сөхөх мэс засал
  • Хүүхдийн гэмтэл согогийн мэс засал
  • Дээд мөчдийн ясыг ил аргаар бэхлэх мэс засал
  • Carpal, сubital туннель синдромын үеийн мэс засал
  • Эгэмний хугарлыг бэхлэх мэс засал
  • Алга болон хурууны шивнүүр ясны хугарал бэхлэх мэс засал
  • Алганы жижиг ясны хугарал бэхлэх мэс засал
  • Хэвлий, цээжний мэс засал
  • Үений дурангийн мэс засал
  • Субтотал мэс засал
  • Түнхний үе солих мэс засал
  • Шаант чөмөгний гандан хэсгийн хугаралыг бэхлэх мэс засал
  • Шаант чөмөгний доод төгсгөлийн хугарлуудыг бэхлэх мэс засал
  • Шагайн хавчааруудын хугаралыг бэхлэх, мултралыг засах мэс засал
  • Арьс нөхөх /АКП/
  • Үхжил эдийг авах мэс засал /некроэктомия/
  • Мөч тайрах /ампутация/
  • Ишеротомия, фасцитомия   

Төслийн хугацаанд нийт 2567 хүнд үзлэг оношлогоо хийснээс

  • Өвөрхангай аймгийн БОЭТөвд 47.8% /1228/ нь
  • Өвөрхангай аймгийн алслагдсан сумдад 52.2% нь хийгдсэн байна. Мөн 135 хүнд мэс засал эмчилгээ хийсэн.

Хэрэв 2567 хүн ГССҮТөвд ирж тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах байсан. Мөн байр, хоол, болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн үр дүнтэй төсөл боллоо.

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хамтран зүтгэж тус төслийг амжилттай хэрэгжүүлсэн Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОЭТөв-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Тус төсөл 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс үргэлжлэн Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.

Posted in Мэдээлэл

ГССҮТөвийн Сувилагч нарын дунд зарласан аян дүнгээ гаргалаа

Олон улсын сувилагч нарын өдрийг угтаж, тус төвийн Статистик мэдээлэл, Тандалт судалгааны албанаас “Сувилагчаараа бахархья” нэг сарын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд Сувилагч, Туслах сувилагч нарын харьцаа хандлага, эмчилгээ үйлчилгээний байдалд өгсөн хэвтэн эмчлүүлэгчдийн “Баярлалаа” хуудсаар сэтгэл ханамжийн үнэлгээ хийсэн бөгөөд нийтдээ 1158 үйлчлүүлэгчийн санал ирсэн  байна. Аяныг тухайн тасагт хэвтэн эмчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдийн саналын дунд хамгийн өндөр хувийн санал авсан сувилагчийг шалгаруулах байдлаар дүгнэлээ. 

Үүнд:

  • Хүүхдийн гэмтэл согогийн хоёрдугаар тасгийн сувилагч Д. Ганчимэг – 33.3,
  • Гар сарвуу бичил мэс заслын тасгийн сувилагч О. Дэлгэрмаа – 28.3 хувийн саналаар тус тус тэргүүлсэн байна.

Харьцаа хандлага, ёс зүй, ажил үйлчилгээгээрээ шалгарсан сувилагч нарыг “Өргөмжлөл”, “Сакура Медикал” эмнэлгийн хувцасны дэлгүүрээс 100 000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хувцас авах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. Шагналын санг ивээн тэтгэсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал О. Хишигсүрэн эмчдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Нийт сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүддээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!

 

Статистик мэдээлэл, Тандалт судалгааны албаны хамт олон

 

Posted in Мэдээлэл

ҮЙЛЧЛЭГЧИЙН АВЪЯАСЛАГ ОХИН

ГССҮТөвийн захиргаа эмч, эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жижүүрт гарч буй эмч, сувилагч, асрагч нарыг үнэ төлбөргүй, чанар стандартад нийцсэн, эрүүл хоол хүнсээр ханган ажиллаж байна.

Хоолыг ая тухтай, цэвэр орчинд идэх нь тухайн хүний сэтгэлзүйд сайнаар нөлөөлж, ажиллах эрч хүчийг сэргээн, эерэг мэдрэмжийг өгдөг. Иймд ажилчдын хоолны газарт эрүүл ахуйн шаардлага хангасан, ая тухтай орчныг бүрдүүлсэн тохижилт хийсэн. Тохижилтод ГССҮТ-ийн нэгдсэн гал тогооны үйлчлэгч Г.Лхагвасүрэнгийн авъяаслаг зураач охин Б.Намуунцэцэг нь сэтгэл, зүтгэл гарган ханын зургуудыг чадварлагаар зурж, бид бүхний хооллох орчинд өнгө, үзэмж нэмж өгсөн. Иймд эмнэлгийн нийт ажилчид талархал илэрхийлж байна.

Тун удахгүй ГССҮТөвийн нийт эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн ресторан ашиглалтад орох гэж байна.

Posted in Мэдээлэл

ГССҮТӨВ ГУРВАН ХЭМЖЭЭСТ ХЭВЛЭГЧИЙГ ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

1980 онд 3D принтер хийх санаа гаран 1984 онд Чак Халл гэдэг зохион бүтээгч анхны загварыг гаргаж 2000 оны үед борлуулалтад гарсан юм.

Сүүлийн жилүүдэд энэхүү төхөөрөмжийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт ч хэрэглэгдэж байна. Дэлхийн маш олон мэс засалчид 3D технологиор MRI эсвэл CT-ийн зураг ашиглан эрхтнүүдийн яг адилхан хуулбарыг бүтээж, мэс заслын үйл явцыг илүү оновчтой болгох, мөн хийх боломжгүй мэс заслуудыг ч амжилттай хийж байна.

ГССҮТөвийн Яс Үений Гэмтлийн 3-р тасгийн их эмч Д. Энхтүвшин Тайвань улсад 3D принтерийг ашиглаж мэс засал хийх аргад суралцаж ирээд тасгийн эрхлэгч С.Сүхбат, резидент эмч Б.Ёндонжунай, Б.Мандухай нартай баг болж мэс заслыг нэвтрүүллээ.

Энэхүү 3D хэвлэгчийг танилцуулах арга хэмжээний үеэр эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл хүрэлцэн ирлээ.

Posted in Мэдээлэл

Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл ГССҮТ-д ажиллаа

Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл ГССҮТ-ийн тохижилт, үйл ажиллагаатай танилцлаа. 2018 онд Гэмтлийн эмнэлэгийн ихэнх тасагт иж бүрэн засвар хийгдсэн хэдийч хүүхдийн гэмтэл согогийн тасаг засвар хийгдээгүй үлдээд байсан юм. 40 ортой Хүүхдийн Гэмтэл Согогийн 2-р тасагт Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжүүлж, орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тохижуулан иж бүрэн засвар хийсэн юм.

 

Уг баярт үйл явдалтай зэрэгцэж үндэсний “ТОДИ” живх үйлдвэрлэгч “СҮЛД ШОНХОР” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 телевизор, 5000 хүүхдийн живхийг бэлэглэн цаашид жил бүр ГССҮТөвтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн ЮНИТЕЛ группээс 10 ширхэг HDbox төхөөрөмжийг бүх өрөөнд байршуулж, суурилуулалтыг үнэгүй хийж, суурь хураамжаас чөлөөллөө.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд өөрсдийн хүссэн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзэх, боломжийг олгосон дээрх 2 байгууллагад ГССҮТ-ийн хамт олон болон эцэг эхчүүд баярласнаа илэрхийллээ.

Тус тасагт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд АНУ, ЯПОН, БНСУ, ФРАНЦ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн ахлах болон тэргүүлэх зэрийн эмч нар ажилладаг ба хүүхдийн тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны гэмтлүүд, төрөлхийн болон олдмол согогуудыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.

Мөн салбарын Сайд энэ өдөр тус төвийн Өдрийн эмчилгээний өрөөний үйл ажиллагаатай танилцлаа. Өдрийн эмчилгээний өрөөгөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй боловч биеийн байдлыг ажиглах, жижиг мэс ажилбар хийлгэх, мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

Posted in Мэдээлэл
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9