• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ, ӨВӨР МОНГОЛЫН АУИС-ИЙН 2-Р ХАРЬЯА ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО...

    ГССҮТ, ӨВӨР МОНГОЛЫН АУИС-ИЙН 2-Р ХАРЬЯА ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн 2-р харьяа эмнэлгийн захирал QIU YI нар өнөөдөр гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 
    Уг арга хэмжээнд ГССҮТ-ийн удирдлагын баг болон тус эмнэлгийн удирдлагууд, резидент эмч нарын төлөөлөл бүхий баг бүрэлдэхүүн оролцсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудаа ярилцаж, тус төвийн үйл ажиллагаатай танилцан мэдлэг туршлагаа хуваалцсан юм. 
    Өвөр Монголын Хөх хотын АУИС-ийн харьяа, гэмтлийн 1000 ортой энэхүү төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийн дагуу эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан солилцож ажиллуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэргээр хамтын ажиллагаа өрнүүлэхээр боллоо.