National Center for Traumatology Research named after N. Dash of the Red Banner of Labor Merit
Гэмтэл согог судлалын үндэсний төвд төрөлжсөн нарийн мэргэшлээр суралцагсдын төгсөлтийн шалгалтыг энэ сарын 10-13-ны хооронд зохион байгууллаа.
2023 оны хичээлийн жилд төрөлжсөн нарийн мэргэшлийн “Яс, үений мэс засал судлал”, “Түлэнхий, хөлдөлт судлал”, “Хүүхдийн гэмтэл согог судлал”, “Гавал тархины гэмтэл судлал”, “Гар сарвуу, бичил мэс засал судлал” зэрэг чиглэлээр Говь-Алтай, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай, Дундговь аймаг болон Хан-Уул дүүргээс нийт 14 эмч, мэргэжилтэн суралцжээ.
Үүнээс 13 нь онол, дадлагын шалгалтаа амжилттай өгсөн бөгөөд гэмтэл согог судлалын салбарынхаа хөгжлийн түүхийг хамтдаа бичилцэх эмч, мэргэжилтнүүддээ цаашдын ажилд нь амжилт хүсье.